• ЛУБИ-ЖЕНКИНС СУРАГЧ СОЛИЛЦООНЫ ХӨТӨЛБӨР

  • Өөртөө болон нийгэмдээ эерэг өөрчлөлт хийх хүсэлтэй Улаанбаатар хотын ЕБС-ийн 10, 11-р ангийн сурагчдад зориулсан "Луби-Женкинс Сурагч Солилцооны Хөтөлбөр" зарлагдлаа. Хөтөлбөр 8 сарын хугацаанд үргэлжлэх бөгөөд идэвх санаачлагатай оролцсон 4-6 сурагч Америк болон Монголд болох тус бүр 2 долоо хоногийн солилцооны хөтөлбөрт хамрагдана. 

    Тавигдах шаардлага:

    • Улаанбаатар хотын ЕБС-ийн 10, 11-р ангийн сурагч байх
    • Англи хэлний дунд болон түүнээс дээш түвшний мэдлэгтэй байх
    • 8 сарын турш үргэлжлэх хөтөлбөрт бүрэн оролцох боломжтой байх

    Дээр дурдсан шаардлагыг хангасан сурагчид 2019 оны 10-р сарын 06-ны 23:59 цагаас өмнө энэхүү цахим өргөдлийн маягтийг бөглөнө үү.

    Хөтөлбөр ЕБС-ийн хичээлийн бус цагаар, үнэ төлбөргүй явагдах бөгөөд Улаанбаатар хотын төвөөс алслагдсан сургуульд суралцдаг бол давуу тал болно.

    Бүрдүүлэх материал:

    • Сүүлийн улирлын албан ёсны дүнгийн хуулбар
    • Багшийн тодорхойлолт 

    Хөтөлбөрт хамрагдсанаар:

    • Манлайлах ур чадварт суралцах
    • Өнөөгийн нийгэмд тулгарч буй асуудлуудын талаарх мэдлэгээ тэлэх
    • Нийгэмд тустай сайн дурын ажил санаачлан багаар хэрэгжүүлэх
    • 2 долоо хоног АНУ-руу солилцооны хөтөлбөрт явах

    Хөтөлбөрийн тухай:

    Зориг сан нь 2005 оноос эхлэн Денвер-Улаанбаатар эгч дүүс хотын зөвлөлтэй хамтран “Луби-Женкинс Сурагч Солилцооны Хөтөлбөр”-ийг амжилттай хэрэгжүүлж ирсэн бөгөөд өнгөрсөн хугацаанд 160 гаруй сурагч, багш нар солилцооны хөтөлбөрт хамрагдаж, 1000 гаруй сурагч хөтөлбөрийн үр шимийг хүртсэн юм.

    Хөтөлбөрийн агуулга:

    Хөтөлбөрийн нээлт: Хөтөлбөрт шалгарсан сурагчид өөр хоорондоо танилцаж, тэдний эцэг эхээс хөтөлбөрт хамрагдах зөвшөөрөл авах үйл ажиллагаагаар эхэлнэ.

    Семинар: Оролцогчдын манлайллын ур чадварыг бэхжүүлэх, мөн хувь хүний хөгжлийг дэмжих сургалтууд орно.

    Ур чадварын сургалт: Төсөл хэрхэн бичих, өөрийгөө бусдад хэрхэн илэрхийлэх болон багаар ажиллах зэрэг ур чадвар эзэмшинэ.

    Сэдэвчилсэн аялал: Эх орны хөгжилд голлох үүрэг гүйцэтгэж байгаа дотоодын болон гадны бүтээн байгуулалт, байгууллагын үйл ажиллагаатай биечлэн танилцах боломж олгоно.

    Нийгэмд тустай бичил төсөл: Хөтөлбөрт хамрагдаж буй сурагчид сургалтын хугацаанд олж авсан мэдлэг мэдээлэл дээр үндэслэн 4 багт хуваагдан нийгэмд тустай бичил төсөл санаачлан хэрэгжүүлнэ.

    Солилцооны хөтөлбөр: Америк дахь Зориг сан, Улаанбаатар-Денвер эгч дүүс хотын зөвлөл болон Монголын Урлагийн Зөвлөл хамтран сурагчдын зуны амралтаар тус бүр 2 долоо хоногийн хугацаатай солилцооны хөтөлбөр зохион байгуулагддаг.

    Хаалт, төгсөлтийн арга хэмжээ: Төгсөлтийн арга хэмжээ нь Америк сурагчид Монголд айлчлах (Денвер-Улаанбаатар солилцоо) үеэр хийгдэх бөгөөд өөрсдийн бие даан хэрэгжүүлсэн төслөө танилцуулах, хөтөлбөрийн хугацаанд сурч мэдсэн зүйлсээ дүгнэн ярилцдаг.

    Шалгаруулалт 1:

    Эхний шатний шалгаруулалт: Сурагчдын илгээсэн өргөдөл дээр үндэслэн хийгдэх бөгөөд зөвхөн дараагийн шатанд тэнцсэн сурагчидтай 2019.10.11-ний өдөр утсаар холбогдож ярилцлаганд урина.

    Ярилцлага: Эхний шатны шалгаруулалтанд тэнцсэн сурагчид Зориг сангийн байранд биечлэн ирж ярилцлага өгөх бөгөөд энэхүү ярилцлагын дүнгээр хөтөлбөрийн эцсийн шийдвэр гарна.

    Шалгаруулалт 2:

    Хөтөлбөрт идэвхтэй оролцсон сурагчид Америк болон Монголд болох тус бүр 2 долоо хоногийн солилцооны хөтөлбөрт хамрагдах хүсэлт гаргах бөгөөд хүсэлт ирүүлсэн сурагч тус бүрийг ярилцлаганд урьж ярилцлагын дүнгээр солилцооны хөтөлбөрийн эцсийн дүн гарна.

     

  • ХУВИЙН МЭДЭЭЛЭЛ

  •  - -
  •  
  •  
  • БОГИНО АСУУЛТ, ХАРИУЛТ

  • Эссэ: Ардчилал гэж чиний бодлоор юу вэ?

  • Upload a File
    Cancelof
  • Багшийн тодорхойлолт

  • Upload a File
    Cancelof
  • Бусад мэдээлэл

  • Upload a File
    Cancelof
  • Upload a File
    Cancelof
  • Upload a File
    Cancelof
  •  
  • Should be Empty: